БАГШ ГЭР БҮЛ АРГА БИЛИГ ХОТХОНЫХОО БАЙРАНД ОРНО

Гэр бүл төвтэй “Арга билиг” бизнес зэрэглэлийн цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэгч “Гурван бухат групп”-ээс НҮБ-аас зарласан жил бүрийн 05-р сарын 15-ны өдөр болдог “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан нэгэн багш гэр бүлд 2 өрөө байр олгохоо зарласан билээ. Гэр бүл төвтэй “Арга билиг” бизнес зэрэглэлийн цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэгч “Гурван бухат групп”-ээс өнгөрөгч 2023 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “FamilyFIRST - Childrens Day Street Festival” баярын арга хэмжээний үеэр, “Гурван Бухат Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй 29 болон 70-р сургуулийн багш Г.Сүхбатын гэр бүлд 2 өрөө байрны эрхийн бичгийг гардуулсан билээ.
Тэгвэл тус багш гэр бүл 2025 онд “Арга Билиг” цогцолбор хотхонд шинэ байрандаа орох гэж байна. Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий энэхүү хотхон нь тэдний хөдөлмөр зүтгэлийн үр дүнг илэрхийлэх, гэр бүлийнх нь тав тухтай, аюулгүй, тогтвортой амьдралын шинэ эхлэл болж байна.
Энэхүү байрны шагнал нь “Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан”, “Нийслэлийн Боловсролын Газар” болон “Гурван Бухат Групп” ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн “Everyone Loves Children” буюу “Хүн бүр хүүхдэд хайртай” сэдэвт видео контентын уралдааны хүрээнд олгогдсон юм. Уралдаанд нийт 260 гаруй багш гэр бүл оролцож, шилдэг 20 бүтээл шалгарсан бөгөөд тэднээс хамгийн өндөр үнэлгээ авсан багш гэр бүлд энэхүү 2 өрөө байрны эрхийн бичгийг гардан авсан.
Мөн шалгарсан бусад 19 багш гэр бүлд “Арга Билиг” хотхоны байрнаас 1 м² талбайг 200,000 төгрөгөөр хямдруулан авах онцгой эрх олгож, тэдний амьдралын чанарыг дэмжих бодит боломжийг бий болгожээ.
Гурван Бухат Групп – Өндөр чанарыг бодит үнээр….

Гэр бүл төвтэй “Арга билиг” бизнес зэрэглэлийн цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэгч “Гурван бухат групп”-ээс өнгөрөгч 2023 онд Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “FamilyFIRST - Childrens Day Street Festival” баярын арга хэмжээний үеэр, “Гурван Бухат Групп” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй 29 болон 70-р сургуулийн багш Г.Сүхбатын гэр бүлд 2 өрөө байрны эрхийн бичгийг гардуулсан билээ.
Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий энэхүү хотхон нь тэдний хөдөлмөр зүтгэлийн үр дүнг илэрхийлэх, гэр бүлийнх нь тав тухтай, аюулгүй, тогтвортой амьдралын шинэ эхлэл болж байна.
Энэхүү байрны шагнал нь “Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан”, “Нийслэлийн Боловсролын Газар” болон “Гурван Бухат Групп” ХХК-ийн хамтран хэрэгжүүлсэн “Everyone Loves Children” буюу “Хүн бүр хүүхдэд хайртай” сэдэвт видео контентын уралдааны хүрээнд олгогдсон юм. Уралдаанд нийт 260 гаруй багш гэр бүл оролцож, шилдэг 20 бүтээл шалгарсан бөгөөд тэднээс хамгийн өндөр үнэлгээ авсан багш гэр бүлд энэхүү 2 өрөө байрны эрхийн бичгийг гардан авсан.
Мөн шалгарсан бусад 19 багш гэр бүлд “Арга Билиг” хотхоны байрнаас 1 м² талбайг 200,000 төгрөгөөр хямдруулан авах онцгой эрх олгож, тэдний амьдралын чанарыг дэмжих бодит боломжийг бий болгожээ.

2025-12-07 14:50