Гурван Бухат Групп NATUR BUCKS волэйболын багийг 2 дахь жилдээ ивээн тэтгэн, ажиллаж байна
Монголын спортын хөгжил, залуу үеийн эрч хүчийг дэмжигч Гурван Бухат Групп нь 2025–2026 оны “Үндэсний Дээд Лигийн” шинэ улиралд NATUR BUCKS волейболын багийг хоёр дахь жилдээ ивээн тэтгэхээр хамтын ажиллагааны гэрээгээ үзэглэлээ.
Барилга, үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр итгэл, чанар, хариуцлагад тулгуурлан тэргүүлж буй үндэсний компани Гурван Бухат Групп нь спортыг дэмжих бодлогоо тууштай хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл амьдралын хэв маяг, хамтын хөгжлийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь тамирчдын ур чадварыг дэмжиж, спортын орчныг бэхжүүлэх төдийгүй Монголын волейболын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Гурван Бухат Групп – “Хүн төвтэй хөгжил, тогтвортой бүтээн байгуулалтаар ирээдүйн үнэ цэнийг хамтдаа бүтээе.”
2025-12-01 02:33