Гурван Бухат Групп – Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын форум 2025-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо
Үндэсний бүтээн байгуулагч Гурван Бухат Групп нь 2009 оноос хойш Монгол Улсын барилгын салбарт шинэ жишиг, бодит үнэ цэн бүтээж ирсэн үндэсний бүтээн байгуулагч байгууллага билээ. Бид хүн төвтэй төлөвлөлт, байгальд ээлтэй бодлого, чанар ба хариуцлагад тулгуурласан бүтээн байгуулалтаараа салбартаа итгэл, нэр хүндийг бий болгосон хамт олон юм. Өнөөдөр бид Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын форум–2025-ын Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буйдаа баяртай байна. Энэхүү оролцоо нь Гурван Бухат Группийн хувьд зөвхөн барилгын салбар төдийгүй, эдийн засгийн тогтвортой хөгжил, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг дэмжих стратегийн алхам юм. Бидний эрхэм зорилго бол “Хүн төвтэй хөгжил, тогтвортой бүтээн байгуулалтаар Монголын ирээдүйн үнэ цэнийг хамтдаа бүтээх.” Гурван Бухат Групп нь цаашид ч инноваци, чанар, хариуцлагад тулгуурлан олон улсын түвшний төслүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтын салбарт тэргүүлэгч байр сууриа бататгана.
2025-12-01 02:47